Сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
2024-12-22 | 312Од цогцолбор сургуулийн 9 дүгээр ангийн 2 бүлгийн 72 сурагчид, багш ажилтны хамт хүрэлцэн ирж шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сурагчдад “Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн тухай болон шүүхэд итгэх иргэдийн итгэлийн тухай ойлголт-Шүүхийн эрхэм зорилго, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь”, “Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл”, “Хэрэг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааны танилцуулга”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай ойлголт”, “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ”, “Эрх зүйч, хуульч мэргэжлийн онцлог”, “Гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Архи, мансууруулах бодис, электрон тамхины хор хөнөөл” сэдвүүдээр мэдээлэл өглөө.
Сурагчдын зүгээс эрүү, иргэний шүүхийн ялгаа, хуульч мэргэжлийн тухай сонирхон асууж, тодорхой мэдээллүүдийг хүргэлээ.