Сурагчид шүүхэд хүрэлцэн ирлээ
2024-12-22 | 59215 дугаар сургуулийн 10 дугаар ангийн 2 бүлгийн 68 сурагчид, багш ажилтны хамт хүрэлцэн ирж шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сурагчдад “Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн тухай болон шүүхэд итгэх иргэдийн итгэлийн тухай ойлголт-Шүүхийн эрхэм зорилго, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь”, “Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл”, “Хэрэг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааны танилцуулга”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай ойлголт”, “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ”, “Эрх зүйч, хуульч мэргэжлийн онцлог”, “Гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Архи, мансууруулах бодис, электрон тамхины хор хөнөөл” сэдвүүдээр мэдээлэл өглөө.
Хүрэлцэн ирсэн сурагчид нь нийгмийн ухааны ангийг сонгон суралцаж байгаа, эрх зүйч мэргэжилтэй болох хүсэлтэй бөгөөд сурагчдын зүгээс тус мэргэжлийн давуу талын болон эрүү, иргэний шүүхийн ялгааг асууж, тэдэнд тодорхой мэдээллүүдийг хүргэлээ.
* 15 ДУГААР СУРГУУЛИЙН БАГШ СУРАГЧДАД СУРЛАГА, ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ*