-1

Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орсныг жолооч та мэдсэн үү

2024-09-20    |   68

Жолооч танд архидан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 нэгж буюу 400.000 төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орсныг анхааруулж байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2024 оны 09 дүгээр сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хуульд заасан шийтгэл хүлээсэн нийт 675 иргэн байна. Тодруулбал:

  • Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн- 572,
  • Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн-70,
  • Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол 33 хүний материалыг хүлээн авч, хянан шийдвэрлээд байна.

Иймд иргэд та бүхэн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас зайлсхийж хэвшихийг уриалж байна.

 

. . .