-1

Сургалт зохион байгууллаа

2024-12-22    |   262

     Сургалтын төлөвлөгөөний дагуу “Харилцааг сайжруулах алхам” сэдэвт сургалтыг Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн сэтгэл зүйч-судлаач Т.Энхгэрэл хүрэлцэн ирж хамтран зохион байгуулж мөн ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөг өгч шүүхийн захиргааны ажилтнуудтай ярилцлага хийлээ.

Энэхүү сургалтыг шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын байранд үүссэн сөрөг харилцааг намжаах шаардлага, стресст үргэлж болон ихэнхдээ өртдөг гэсэн судалгаа, сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгцээг үндэслэн зохион байгуулав. 

Тус сургалтын хүрээнд харилцааг сайжруулах хэд хэдэн аргуудыг тайлбарлаж,  таны биеийн хэлэмж, нүдний харц, гар барих байдал, дуу, хоолойны өнгө бүгд нийлээд таны сэтгэл доторх мэдрэмжийг илэрхийлж байдаг.

Тайван нээлттэй байдлаар гар, хөлөө хөдөлгөх, нөхөрсөг намуухан өнгөөр ярилцах нь таныг энгийн харагдуулах бөгөөд бусадтай нээлттэй байдлаар харилцах боломжийг олгодог.  Харилцааны үед нүдний харц маш чухал бөгөөд тухайн хүн рүүгээ харж ярьж байгаа нь таныг түүнд анхаарал хандуулж байгааг илэрхийлдэг, тухайн хүн танд асуудлаа чөлөөтэй, итгэлтэй ярих боломжийг бүрдүүлж байдгийг тайлбарлав.  

Ингэхдээ тухайн хүнийг тааламжгүй болгож хэт ширтэх, өнгийж харах гэх мэт үйлдэл гаргахгүй байх нь чухал. Иргэдтэй харилцах харилцааны явцад биеэ хэт ихэмсгээр авч явах, хөл гараа зөрүүлэн харц дээгүүр харах нь харилцаж буй хүндээ хаалттай, асуудлыг нь сонсохыг хүсэхгүй байгаа мэдрэмж төрүүлдэг.

Түүнчлэн нүдний шил зүүдэг хүмүүс шилнийхээ дээгүүр харах нь харилцаж буй хүнээ ёжилж үл хүндэтгэж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг бөгөөд нүдний шил зүүдэг хүмүүс өөрийн мэдэлгүй дээрх хариу үйлдлийг гаргадаг учир линз зүүх эсхүл бусадтай харьцах үедээ шилээ авах сонголтуудыг хийж болох талаар дурдаж байлаа.

    

Мөн та иргэдтэй харилцахдаа нөхөрсөг байдал, бусдын зовлонг ойлгох, сайн сонсогч байх аргуудыг хэрэглэхийг Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн сэтгэл зүйч судлаач Т.Энхгэрэл зөвлөв.

20 дугаар зуунд сайн илтгэгч хүн амжилтад хүрдэг гэх нийтлэг ойлголттой байсан бол 21 дүгээр зуунд сайн илтгэгчээс гадна сайн сонсогч байх нь амжилтад хэрэх арга зам бөгөөд зөвхөн өөрийнхөө асуудлыг урьтал болгон, бусдыг сонсоход цаг гаргадаггүй хүнтэй хэн ч харилцах дургүй байдаг зэрэг сонирхолтой, үнэтэй зөвлөгөө мэдээллүүдийг өгсөн Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн сэтгэл зүйч судлаач Т.Энхгэрэлдээ талархал илэрхийлье.

“Эерэг хандлага, эелдэг харилцааг эрхэмлэе”

. . .