-1

“Ногоон оффис” аяныг зарлалаа

2024-10-09    |   246

       Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газраас “Ногоон оффис” аяныг зарлаж байгальд ээлтэй, цахилгаан зарцуулалт бага ногоон худалдан авалтыг дэмжих, ногоон орчныг бий болгох зорилгын хүрээнд дараах ажлыг зохион байгууллаа.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь шарилж болон харшил үүсгэгч ургамлыг устгаж цэвэрлэх ажлуудыг хийж гүйцэтгэв.

  

Мөн байгууллагынхаа “Ногоон орчин”-г нэмэгдүүлж гадна талбайд болон иргэдэд үйлчлэх хэсгийг цэцэгжүүллээ.

Тодруулбал: 20-60 насны иргэд долоо хоног бүр 40-с дээш цаг ажилладаг бөгөөд энэ нь амьдралынхаа туршид хамгийн багадаа 10 жил 3 сарыг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг гэх судалгаа байдаг байна. Тус судалгаанаас харахад амьдралынхаа нэлээдгүй их хугацааг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг бидний хувьд ажлын байран дээр компьютер, принтер гэх мэт цахилгаан төхөөрөмжүүдээр хүрээлэгдэн ажилладаг.

Эдгээр цахилгаан төхөөрөмжүүд нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хорт туяа цацруулдгаас гадна үүнээс зайлсхийх боломжгүй бөгөөд хор хөнөөлийг нь багасгах нэг гарц нь тасалгааны ургамал ургуулах явдал юм. Ургамлын ногоон өнгө нь хүний мэдрэлийн систем харааны нервийг сэргээн тайвшруулна. Түүнчлэн компьютер, цахилгаан хэрэгслийн соронзон орны үйлчлэл, хорт туяаг өөртөө шингээгээд хүчил төрөгч ялгаруулдаг шидтэй. Ургамал нь агаарын найрлага дахь хорт хий, утаа тоос зэргийг шүүж агаарыг цэвэрлэх, дуу чимээг саатуулан хамгаалах өвөрмөц үүрэг гүйцэтгэдэг. 

 

Иймд та бүхнийг байгаль орчны бохирдлоос сэргийлж өөрсдийн эрүүл ажлын байрыг бий болгоход хамтдаа хичээнэ гэдэгт итгэж байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар

. . .