“ХҮНДЭТГЭЛИЙН ШҮҮХ ХУРАЛДААН” БОЛЛОО
2025-10-11 | 79Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 99 дүгээр зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан “Хүндэтгэлийн шүүх хуралдаан”-ыг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Шүүгч Ж.Оюунчимэг нь улсад 38 жил хөдөлмөрлөж, шүүгчээр 20 жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа билээ.
Хүндэтгэлийн шүүх хуралдааны үеэр хүрэлцэн ирсэн Ерөнхий шүүгч, шүүгч нар, үе үеийн хамт ажиллаж байсан ахмад шүүгч, ажилтнуудын төлөөлөл болон гэр бүл, найз нөхөд нь чин сэтгэлийн үгээ хэлж, шүүгч Ж.Оюунчимэгтээ хүндэтгэл үзүүлэв.
Шүүгч Ж.Оюунчимэг “Хүндэтгэлийн шүүх хуралдаан”-ыг даргалан явуулж шүүх хуралдаанд уригдан ирсэн зочид, хамт олондоо сэтгэлийн үгээ хэлж талархлаа илэрхийллээ.
Танд цаашдын ажил амьдралд тань амжилт хүсэж,
урт насалж, удаан жаргахыг ерөөе.