-1

Төслийн 3 дугаар бүрэлдэхүүн хэсгийн баг Дархан-Уул аймагт ажиллаа

2025-10-11    |   101

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар нь Европын Холбоо болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан өнөөдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт ажиллаж “Бизнес эрхлэгчдэд арилжааны эвлэрүүлэн зуучлалыг сурталчлан таниулах” зорилгоор сургалт зохион байгууллаа.

Сургалтад Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Янжмаа, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, төлөөлөл, хуулийн байгууллагуудын ажилтнууд, шүүгч, өмгөөлөгч, хуульч нар оролцож Арилжааны эвлэрүүлэн зуучлалын олон улсын тогтолцооны загварууд, туршлагын талаар болон Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан хувийн эвлэрүүлэн зуучлалын шинэчлэлийн талаар сонирхолтой мэдээллийг авч, харилцан ярилцлага өрнүүлж төслийн багийн сонирхсон асуултуудад хариулт өгөв.

Тус төслийн ажлын хүрээнд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарьлз Болланд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг болон  сургагч багш нар хүрэлцэн ирж ажиллав.

Хүрэлцэн ирсэн төслийн багийнханд тус шүүхийн Тамгын газраас Дархан-Уул аймгийн танилцуулга, шүүн таслах ажиллагааны товч мэдээллийг хүргэлээ.

 

 

. . .