МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН ШҮҮХЭД АЖИЛЛАА
2025-10-10 | 11Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа болон ажлын албаныхан 2025 оны 10 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж тус шүүхэд хүрэлцэн ирлээ.
Хувь хүний мэдээллийг хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар шүүх хуралдааны бичлэг хийгдэх ажиллагаа, шүүхийн архив, шүүхийн серверийн үйл ажиллагаатай танилцав.
Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг дахь төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдад “Хүний эрх ба цахим технологи” сургалтыг зохион байгуулж шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдаж цахим технологийн хэрэглээнээс үүдэн гарч буй хүний эрх, эрх чөлөөний эрсдэлийн талаар мэдлэг ойлголтыг олж авсан үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР