СТАНДАРТЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-10-10 | 152025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан–Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний нийт албан хаагчид “Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага” сэдвийн хүрээнд сургалтад хамрагдлаа.
Сургалтыг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн О.Баярмаа удирдан явуулж, MNS 4068:2025 стандартын дагуу онолын мэдлэг болон практикт хэрэгжүүлэх арга, зөвлөмжийг өглөө.
Сургалтын явцад төрийн байгууллагад тавигдах шаардлагууд болох хаягжилт, бэлгэ тэмдэг, архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн хэрэгсэл, төрийн албан хаагчийн ёс зүй, хувцаслалт зэрэг олон дэд сэдвүүдээр мэдлэг олж авсан юм.
Мөн сургалтын явцад төрийн албанд ажиллаж буй албан хаагч бүр хууль, стандартын дагуу ёс зүйтэй, хариуцлагатай, ил тод байдлыг эрхэмлэн ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.
Сургалтын үеэр алба хаагчид байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд MNS 4068:2025 стандартыг хэрэгжүүлэхдээ анхаарах гол зарчим, байгууллагын соёл, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах арга замын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцов.
Сургалтын төгсгөлд оролцогчид авсан мэдлэгээ ажилдаа бодитоор хэрэгжүүлж, төрийн албаны соёл, хандлага, албан хэрэг хөтлөлт, архивын баримт бичгийн чанарыг сайжруулах, байгууллагын дотоод стандарт, журамтай уялдуулан ажиллах талаар зорилтоо тодорхойллоо.
Уг сургалт нь төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг стандартад нийцүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР