-1

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-10    |   22

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө”-ний дагуу “Ажилтнуудын цахим ур чадвар, мэдээллийн аюулгүй байдлыг дээшлүүлэх” чиглэлээр IV улирлын  сургалтыг мөн “Шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн онцлогт тохируулсан дотоод сургалт”-ыг тус тус зохион байгууллаа.

Тус сургалтын хүрээнд Цахим шүүх 2.0 цөм системийн онцлох мэдээлэл, сүлжээний аюулгүй байдлын талаар болон цөм системийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлын талаар  мэдээлэл өгөв.

Мөн өнөөдрийн сургалтаар Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заасан хэрэгжүүлэх ажлууд, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөд анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийж, сургалтын сэдвийн хүрээнд мэдлэг бататгах “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг зохион байгуулсан Шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гоомарал, “АХА” тэмцээнд амжилттай оролцсон Шүүгчийн туслах Э.Ундрам нартаа талархал илэрхийлж, ажлын ажилт хүсэн ерөөе.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .