-1

Ёс зүйн дэд хорооноос сургалт зохион байгууллаа

2024-12-31    |   263

      Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, “Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлагын нийтлэг журам”, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн талаар сургалт хийж, шүүхийн захиргааны ажилтнуудад гарын авлага өглөө.

     Тус сургалтаар ажлын цаг ашиглалт, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа, үйлчлүүлэгчтэй харилцахдаа биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө, нүдний харцыг хэрхэн эерэг хандлага төрүүлэхүйц байх талаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээлэл өгөхдөө анхаарах асуудлаар тодорхой жишээнд тулгуурлан мэдээлэл хийж, харилцан ярилцлага өрнүүлэв.

    Дотоод ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн Зааварчилгаа өгөх тухай 2024 оны 03/1547, Чиглэл хүргүүлэх тухай 01/1596, яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны талаарх 03/1693, Цагдаагийн ерөнхий газрын 12-1/2490, хүргэгдээгүй гүйцэтгэх хуудасны талаарх Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 1/1272 дугаартай албан бичгүүдийг танилцуулан мэдээлэл хийж, анхаарч ажиллах асуудлууд, хэрэгжүүлэх ажлын чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

. . .