Шүүхийн онцгой харьяалалд хамаарах хэргийг шилжүүлэх боломжгүй

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.01.19-ний өдрийн 135/ШЗ2023/00577

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тойм: 2023.02.13, процесс №2

Нэхэмжлэгч Б, А нар нь хариуцагч Г-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Х, С нар оролцсон.

Гуравдагч этгээд Х болон хариуцагч Г нар шүүхэд гаргасан хүсэлтдээ, “...хэргийн бүх оролцогчид Улаанбаатар хотод оршин суух хаягтай, орон нутаг явахад чирэгдэлтэй байгаа тул хэргийг Улаанбаатар хотын харьяаллын шүүхэд шилжүүлж өгнө үү” гэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргахаар заасан.

Шүүх нэхэмжлэгчийн хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхийн онцгой харъяаллын дагуу хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул хэргийн оролцогчийн оршин суугаа Улаанбаатар хотын шүүхэд хэргийг шилжүүлэх боломжгүй гэж үзэн гуравдагч этгээд Х, хариуцагч Г нарын гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний

хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм