ГЭР БҮЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ МАРГААНД ХҮҮХДИЙН ЭРХ АШГИЙН ҮҮДНЭЭС ШҮҮХ НОТЛОХ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.12.10 135/ШЗ2024/07367

Шүүгчийн захирамжийн төлөв: хүчин төгөлдөр болсон.

2025.02.05, Процессын хураангуй

Иргэн Э.Р нь  Б.Ц-д холбогдуулан хүүхдийн асрамжийг өөрчлүүлж, өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд талуудын хэн аль нь хүүхдийн асрамжийн хувьд маргаантай, өөр өөрсдийгөө хүүхдээ асран хүмүүжүүлээд явах боломжтой гэж тайлбарлаж байна.

Шүүхээс хүүхдийн асрамжийн хувьд маргаантай байгаа учир хүүхдийн одоогийн амьдарч буй орчин нөхцөл, эцэг, эх хүүхдийн харилцааны талаар шинжээч томилуулах боломжтой талаар хуульд заасан эрхийг тайлбарлаж өгсөн боловч хэн аль нь энэ асуудлаар хүсэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн.

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 17 дугаартай тогтоолоор “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн: “шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах” гэдгийг нотлох баримт бүрдүүлэх зорилгоор дараах тохиолдолд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ажиллагаа гэж ойлгоно. б/. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх ашигтай холбоотой маргаан... хянан шийдвэрлэхэд шинээр нотлох баримт шаардлагатай гэж шүүх үзсэн”... нөхцөл байдал хамаарна. Энэ ажиллагаа нь шүүхийн чиглүүлэх үүрэгтэй холбоотой бөгөөд шүүгч хөндлөнгийн байх зарчимтай харшлахгүй” гэж тайлбарласан байна.

Иймээс шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар шүүх хуралдаанаар хүүхдийн эрх ашгийн үүднээс дээрх асуудлаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн.

          Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.

            Шүүгчийн захирамжийг бүрэн эхээр нь үзэх бол: https://shuukh.mn/     

Хураангуй бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.