Мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шийдвэрийн дугаар: 2024/ШЦТ/65

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч “Н” нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ... аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын 408 тоот өрөөнд хөзөр ашиглан, ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй мөрийтэй тоглоом зохион байгуулж, Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ... дугаар харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 3,500,000 төгрөгийн ашиг олсон буюу мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх “Н”-г “олон нийтийн газар, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-д 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар ... аймгийн Тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоож, түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,500,000 төгрөг болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1,545,550 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм