Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хүнд торгох ял оногдуулав.

Шийдвэрийн дугаар: 2024/ШЦТ/59

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч “Д” нь Дархан-Уул аймгийн ... улсын байцаагчаар ажиллаж байхдаа Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйл 11 дэх хэсэгт заасны дагуу “З” ХХК-д 10,000,000 төгрөгийн  шийтгэл оногдуулахдаа гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулан “Т” ХХК-ийн тусгаарлалтын талбайгаас бэлтгэсэн 19,462,819 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 36,4 метр куб мод, мод бэлтгэхэд ашигласан гэх 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 3 ширхэг эд зүйлийг хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлого гэж үзэн хурааж улсын орлого болгоогүй буюу хууль болон албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай” Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр “З” ХХК-ийн захирал “Б”-д хүлээлгэн өгсөн буюу  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх “Д”-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6,000 /зургаан мянга/ нэгж буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Иргэний хариуцагч “З” ХХК-аас 19,462,819 төгрөгийг, 3 ширхэг цахилгаан хөрөөний үнэлгээ 150,000 төгрөгийг тус тус гаргуулж  Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.