Хураангуй бэлтгэсэн:
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 209/МА2024/00031 дүгээр магадлалтай,
Тоймын дугаар, огноо: 2024 оны 12 дугаар сарын 02, Дугаар 04
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч С нь ШШГГ .... дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан А, С нарын өмчлөлийн.... 12-р баг, ....... тоот, 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч ШШГГ “...төлбөр төлөгч А-н төлбөр төлөгдөж дуусаагүй тул хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх боломжгүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ББСБ нэхэмжлэгч талын байр суурийг дэмжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дүгээр зүйлийн 44.4-д тус тус зааснаар нэхэмжлэгч С-н хариуцагч ШШГГ-... дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Улсын дээд шүүхийн тогтоолоор А-с 148 586 001 төгрөг гаргуулан “Э” ББСБ-д олгох, А болон С нарын өмчлөлийн 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх явцад төлбөр төлөгч А-н хүсэлтээр үнэлгээ хийгдэж, байрыг 65 000 000 төгрөгөөр үнэлсэн.
Төлбөр төлөгч А “...Э ББСБ-гаас зээлсэн 80 000 000 төгрөгийг өөрөө хариуцан төлнө, барьцаанд тавьсан байрыг эзэмшигчид нь олгох хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн,
төлбөр авагч “Э” ББСБ-с С нь 53 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул А, С нарын өмчлөлийн 4 өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү” гэсэн хариу өгсөн буюу төлбөр авагч хуулийн этгээдээс уг барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан.
Үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг тодорхой дүнгээр тусгайлан тогтоогоогүй, С төлбөр төлөгч биш атлаа үнэлгээгээр тогтоогдсон 65 000 000 төгрөгийн өөрт ногдох хэсгээс илүү буюу 53 000 000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх төлбөрийг төлбөр төлөгч А-д хариуцуулах, хуульд зааснаар хамтран өмчлөх хөрөнгийн А-д ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах нь үндэстэй гэж үзэж эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, А, М нарын өмчлөлийн 4 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэсэн.
https://shuukh.mn/single_case/30493?daterange=2022-01-01%20-%202025-02-06&id=2&court_cat=1&bb=1
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа