Хураангуй бэлтгэсэн:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин
ШҮҮХ ХУРАЛДААНД ШАЛТГААНГҮЙГЭЭР ИРЭЭГҮЙ ТУЛ
БАЙЛЦУУЛАХГҮЙГЭЭР ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭВ.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр, 2025.03.26 №307/ШШ2025/00454
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүх нэхэмжлэгч Б.Б, Б.Г нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцсэн байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно.
Энэ тохиолдолд шүүх “нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан.
Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 дахь удаагаа шүүх хуралдаанд ирээгүй учир хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ.
Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин