Загварын нэр: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ:

 

 

 2025 он .... сар ..... өдөр                                                                                    Дархан сум

Нэхэмжлэгч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэндмаа РД......................................

Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /.

Хариуцагч:   Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 9 дүгээр байрны ....ийн ..... тоотод суух, Иргэний үнэмлэх : ДА .................., регистрийн дугаар: ТИ...................... Монгол овгийн Баатарын Дорж

                                                                                                                        

                                 Харилцах утас : .............. / гэр /, .................. / гар утас /

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Баярын төрсөн эцэг нь Б.Дорж мөн болохыг тогтоолгох, Б.Доржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1999 онд Б.Доржтой танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2001-02-02-нд хүү Ц.Баяр  төрсөн. Б.Доржийн иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй эцэг эхийндээ амьдарч байсан. Тэрээр хүүгээ 1 нас хүрсэний дараагаас биднийг эргэж тойрох нь эрс багассан. Одоо хүү маань 6 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй, хүү маань одоо сургуульд орох болсон учир 2001-02-02-нд төрсөн хүү Ц.Мандахын төрсөн эцэг нь Б.Дорж мөн болохыг тогтоож , Б.Доржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/

 

 

Нэхэмжлэл гаргасан:................................ /Дашийн Цэндмаа/

Нэхэмжлэлд хавсаргах баримт :

 

1. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 ш /нотариат/

2. Багийн Засаг даргын  ам  бүлийн тодорхойлолт 1 ш

3. Хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн эмчийн тодорхойлолт 1 ш

4. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариат/ 1 ш

5.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1 ш

6. Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргав.

 

Та Дархан-Уул аймгийн  Татварын хэлтэс орж төлбөрийн даалгавар үүсгүүлсний дараа төрийн сангийн 100.190.100.941 дансанд 70.200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/

 

ЖИЧ:

  1.  Нэхэмжлэлээ гаргацтай, эмх цэгцтэй , уншигдах боломжтойгоор цэвэрхэн бичнэ үү.
  2. Хавсаргасан материалыг дэс дугаарлаж бичнэ үү.

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг тус шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтнаас авна уу.

                        Утас: 70375162