Загварын нэр
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ:
2025 он .... сар ..... өдөр Дархан сум
Хүсэлт гаргагч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэнд РД...........................
Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /
Хүсэлтийн шаардлага: Д.Тулгыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг нь тогтоолгох
Хүсэлтийн үндэслэл: Миний бие Д.Тулгатай 2004-02-15-нд зээлийн гэрээ байгуулж, 10.0 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Д.Тулга нь тухайн үед Дархан сумын 7-р баг Майхантын 5-4 тоотод оршин сууж, түүхий эдийн зах дээр арьс ширний ченж хийдэг байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө зээлж авснаас хойш 2 сар хүүгээ төлөөд тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй. Эхэндээ 2 хоногийн дараа, 3 хоногийн дараа гээд л яваад байдаг байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Д.Тулгыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоож өгнө үү. Д.Тулгын эхнэр Орхон трейд ХХК-нд ажилладаг байсан. Төрсөн эгч нь 15-р сургуульд багш хийдэг. Утас нь 99000000 гэсэн утастай. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/
Хүсэлт гаргасан:................................ /Дашийн Цэнд/
Нэхэмжлэлд хавсаргах баримт:
- Зээлийн гэрээ 1 ш /нотариатаар баталгаажуулна/
- Д.Тулгын гэрэл зургийн хуулбар 1 ш
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав.
- Нэхэмжлэгчийн цахим үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулна/
Та Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс орж төлбөрийн даалгавар үүсгүүлсний дараа төрийн сангийн 100.190.100.941 дансанд 70.200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/
ЖИЧ:
- Нэхэмжлэлээ гаргацтай, эмх цэгцтэй , уншигдах боломжтойгоор цэвэрхэн бичнэ үү.
- Хавсаргасан материалыг дэс дугаарлаж бичнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг тус шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтанаас авна уу.
Утас: 70375162