Загварын нэр: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах хүсэлт

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

 

2025 он .... сар ..... өдөр                                                                                    Дархан сум

 

Нэхэмжлэгч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэндмаа РД.....................

Харилцах утас : ......... / гэр /, ........................ /гар утас/

Хариуцагч:   Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 9 дүгээр байрны ....ийн ..... тоотод суух, Иргэний үнэмлэх : ДА .................., регистрийн дугаар: ТИ...................... Монгол овгийн Баатарын Бат

                                      Харилцах утас : .............. / гэр /, .................. / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Баатарын Батаас гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авах, 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох

Нэхэмжлэлийн үндэслэл:  Миний бие нь нөхөр Б.Доржтой 1990 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын  хугацаанд 1992-07-24-нд хүү Д.Батгэрэл, 1996-11-24-нд охин Д.Батцэцэг, 1999-05-14-нд  хүү Д.Ганбат нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд  бусдын адил сайхан л амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд  нөхөр маань байнга архи ууж, архи уусан үед агсан согтуу тавьж, зоддог болсон. Миний  хувьд 3 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авна. 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/

 

 

Нэхэмжлэл гаргасан:.........................../Дашийн Цэндмаа/

 

 

 

Нэхэмжлэлд хавсаргах баримт:

 

 

 

1. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар орсон байх

1. Гэрлэлтийн баталгааны хуулбар 1ш /нотариатаар баталгаажуулна/

2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар тус бүр 1ш /нотариатаар баталгаажуулна/

3. Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш

  1. Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргав.
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны  баримт 1ш
  3. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариаттай/ зэргийг хавсаргав.

 

 

Та Дархан-Уул аймгийн  Татварын хэлтэс орж төлбөрийн даалгавар үүсгүүлсний дараа төрийн сангийн 100.190.100.941 дансанд 70,200 төгрөг төлнө.

 

ЖИЧ:

  1.  Нэхэмжлэлээ гаргацтай, эмх цэгцтэй , уншигдах боломжтойгоор цэвэрхэн бичнэ үү.

 

  1. Хавсаргасан материалыг дэс дугаарлаж бичнэ үү.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг тус шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтнаас авна уу.

                       Утас: 70375162