Загварын нэр
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ:
2025 он .... сар ..... өдөр Дархан сум
Хүсэлт гаргагч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэндсүрэн РД:ТЕ68012375 Утас.................
Хүсэлтийн шаардлага: ‘’Наран” их дэлгүүрт 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар ажилласан 5жил 5 сарын хугацааг сэргээн тогтоолгох.
Хүсэлтийн үндэслэл: Mиний бие 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдэлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаар ажилласан. 1995 онд манай хүүхдийн их дэлгүүрийг “Наран трейд” ХХК-ийн харъяа “Наран” их дэлгүүр болгож нэрийг нь өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Аж үйлдвэрийн нэрийн барааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Иймд архивын лавлагаа, баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргийг үндэслэн, тухайн үед үйлдвэрийн мастер байсан одоо Дархан сумын 5-р баг, 20-7-20 тоотод суух Д.Данзан, /утас/ үйлдвэрийн чанар шалгагчаар ажиллаж байсан одоо дархан сум 9-р баг, 4-3-20 тоотод суух Х.Халзан /утас/ нарыг гэрчээр асууж миний “Наран трейд” ХХК-д ажиллаж байсан 5 жил, 5 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/
Хүсэлт гаргасан:.........................../Дашийн Цэндсүрэн/
Хүсэлтэнд хавсаргах баримт:
- Архивын лавлагаа /орсон гарсан тушаал болон байхгүй гэсэн тодорхойлолт/
- Нийгмийн даатгалын хэлтэсээс тодорхойлолт
- Баярын бичиг, сайшаалын үнэмлэх, гэрэл зураг тус бүр 1 ш
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1 ш
- Хөдөлмөрийн дэвтэр байгаа бол /тухайн жилтэй холбоотой хэсгүүдийг хуулбарлаж нотариатаар батлуулах/
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариаттай/ зэргийг хавсаргав.
Та Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс орж төлбөрийн даалгавар үүсгүүлсний дараа төрийн сангийн 100.190.100.941 дансанд 70,200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/
ЖИЧ:
- Нэхэмжлэлээ гаргацтай, эмх цэгцтэй , уншигдах боломжтойгоор цэвэрхэн бичнэ үү.
- Хавсаргасан материалыг дэс дугаарлаж бичнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг тус шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтнаас авна уу.
Утас: 70375162
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд
Гэрч асуулгах тухай
хүсэлт гаргах нь:
2025 он .... сар ..... өдөр Дархан сум
Б.Сүрэн надтай тухайн үед хамт ажиллаж байсан Д.Бат /манай бригадын тоо бүртгэгч байсан/, Б.Дондог /манай суурийн ахлагч байсан/, нарыг гэрчээр асууж өгнө үү.
Гэрч Д.Бат нь Дархан-Уул аймгийн ........ сумын ............. баг, Тээвэрчдийн 4-7 тоотод оршин сууж байгаа болно. Түүний утас: 95702720
Гэрч Б.Дондог нь Дархан-Уул аймгийн ........ сумын ............. баг, Амгалангийн 9-8 тоотод оршин сууж байгаа болно. Түүний утас: 99513031
Хүсэлт гаргасан:
........... сумын 2-р багийн иргэн Б.Ганцэцэг
Дэлгэрэнгүй мэдээллийг тус шүүхийн мэдээлэл, лавлагааны
ажилтнаас авна уу. Утас: 70375162