Загварын нэр: Баримт бичиг эзэмшигчээр тогтоолгох тухай

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ:

 

2025 он .... сар ..... өдөр                                                                                    Дархан сум

 

Хүсэлт гаргагч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн.....,.тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэнд РД........................

Харилцах  утас : ......... / гэр /, ........................ / гар утас /

Хүсэлтийн шаардлага: Доржийн Цэнд гэж бичигдсэн Алдарт эхийн одонгийн үнэмлэхний эзэмшигчээр тогтоолгох

 

Хүсэлтийн үндэслэл:  Миний бие 1959 онд Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн….. Миний алдарт эхийн одонгийн үнэмлэхэн дээр  миний овгийг Доржийн Цэнд гэж буруу бичсэн байсан, ИБМУТ-ийн лавлагаанд мөн адил Доржийн Цэнд гэж буруу бичигдсэн байна. Миний иргэний үнэмлэх болон олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэрт Дашийн Цэнд гэж бичсэн байгаа тухайн үеийн хариуцлагагүй хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа учир иргэний үнэмлэх, олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр зэргийг үндэслэн Доржийн Цэнд  гэж бичигдсэн алдарт эхийн одонгийн үнэмлэхний эзэмшигч нь Дашийн Цэнд намайг мөн гэдгийг тогтоож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/

 

 

 

 

Нэхэмжлэл гаргасан:................................  /Дашийн Цэнд/

 

Нэхэмжлэлд хавсаргах баримт:

  1. ИБМУТ-ийн лавлагаа 1 ш /Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн лавлагаа/
  2. Алдарт эхийн одонгийн үнэмлэхний хуулбар 1ш /нотариат/
  3. Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн хуулбар 1ш /нотариат/
  1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны  баримт 1ш
  2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариаттай/
  3. Бусад нотлох баримтуудыг хавсаргах /нотариат/ зэргийг хавсаргав.

 

Та Дархан-Уул аймгийн  Татварын хэлтэс орж төлбөрийн даалгавар үүсгүүлсний дараа төрийн сангийн 100.190.100.941 дансанд 70.200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/

ЖИЧ:

 

  1.  Нэхэмжлэлээ гаргацтай, эмх цэгцтэй , уншигдах боломжтойгоор цэвэрхэн бичнэ үү.
  2. Хавсаргасан материалыг дэс дугаарлаж бичнэ үү.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг тус шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтнаас авна уу.

                        Утас: 70375162