Загварын нэр
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ:
2025 он .... сар ..... өдөр Дархан сум
Хүсэлт гаргагч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэнд РД....................................
Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /
Хүсэлтийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах
Хүсэлтийн үндэслэл: Миний бие нь 2005 оны 06 сарын 01-нд хүү Батыг төрүүлсэн тухайн үед би ОХУлсад суралцахаар явах гэж байсан тул өөрийн эцэг Дашд хүү Батыг үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би сургуулиа төгсөөд ирсэн бөгөөд хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Миний эцэг одоо 65 настай ба хуулиар 60 наснаас дээш хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой байдаг юм байна иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/
Нэхэмжлэл гаргасан:................................ /Дашийн Цэнд/
Нэхэмжлэлд хавсаргах баримт:
- Дашийн иргэний үнэмлэхний хуулбар 1 ш /нотариат/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш
- Үрчлэлтийн гэрчилгээний хуулбар 1 ш /нотариат/
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1ш /нотариат/
- Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргав./нотариат/
- Сумын засаг даргын захирамж
Та Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс орж төлбөрийн даалгавар үүсгүүлсний дараа төрийн сангийн 100.190.100.941 дансанд 70.200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/
ЖИЧ:
- Нэхэмжлэлээ гаргацтай, эмх цэгцтэй , уншигдах боломжтойгоор цэвэрхэн бичнэ үү.
- Хавсаргасан материалыг дэс дугаарлаж бичнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг тус шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтанаас авна уу.
Утас: 70375162