Загварын нэр
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ:
2025 он .... сар ..... өдөр Дархан сум
Хүсэлт гаргагч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэндмаа РД.............................
Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /
Хүсэлтийн шаардлага: Баатарын Баттай гэр бүлийн хамтын амьдралтай байсныг болон охин /хүү/ ..... төрсөн эцэг нь мөн болохыг тогтоолгох
Хүсэлтийн үндэслэл: Миний бие 1995 онд талийгаач нөхөр Б.Баттай танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд 1999-11-15-нд охин Ц.Намуун төрсөн. Бид албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид өөрийн гэсэн орон байргүй байсан учир хоёр биенийхээ эцэг эхийнд хамтдаа амьдарч байсан. Гэтэл 2007-08-15-нд нөхөр маань өвчний улмаас нас барсан учир талийгаачийн төрсөн ах одоо Дархан сум 5-р баг, 20-7-20 тоотод суух Б.Болд болон түүний эхнэр Ц.Цэцгээ нарыг гэрчээр асууж биднийг хамтын амьдралтай байсныг болон 1999-11-15-нд төрсөн охин Намууны төрсөн эцэг нь Б.Бат гэдгийг сэргээн тогтоож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу/
Хүсэлт гаргасан:................................ /Дашийн Цэндмаа/
Нэхэмжлэлд хавсаргах баримт:
- Талийгаач нөхрийн нас барсны гэрчилгээний хуулбар 1 ш /нотариат/
- Багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 ш /нотариат/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1 ш
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариаттай/ зэргийг хавсаргав.
Та Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс орж төлбөрийн даалгавар үүсгүүлсний дараа төрийн сангийн 100.190.100.941 дансанд 140.4000 төгрөг /банк хамаарахгүй тушаах/
ЖИЧ:
- Нэхэмжлэлээ гаргацтай, эмх цэгцтэй , уншигдах боломжтойгоор цэвэрхэн бичнэ үү.
- Хавсаргасан материалыг дэс дугаарлаж бичнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг тус шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтнаас авна уу.
Утас: 70375162